Quantcast
Channel: 启明星的博客
Viewing all articles
Browse latest Browse all 10

Тэнгэрийн тамгатай хүмүүс

$
0
0

Тэнгэрийн тамгатай гээд байгаа нь эхийн хэвлийд дөнгөж бий болж байгаа тэр л цаг үед өөрийн төрүүлсэн аавын эсвэл ээжийн удам угсаа гарвалын аль нэг талаас тусгай мэнгээр  тэмдэглэгдэн уг удмаа залгамжлан тэднийхээ ивээлийн дор заавар зөвлөгөө аван аж төрөхөөр томилогдсон хүнийг хэлдэг байна. Уг залгана гэхээр аавын талаас, удам залгана гэвэл ээжийн талаасаа хамааралтай болчихдог. Тэнгэрийн тамгатай бүхэн заарин удган болдог хэрэг үү гэвэл бас үгүй болтой юм байна. Одоо цагийн залуухан бөө нар өөрсдийнхөө уг удмын учрыг хагас дутуу олчихоод чухам л өөрсдийгөө яая даа гэж байж баахан шавь нартай болох гээд байдаг болтой. Ер нь бол заарин удган хүний тэнгэрийн шавь нарын тоо хязгаартай байдаг, мөн бөөгийн багш болохын тулд цөөнгүй шалгуур байдаг гэдгийг мэддэггүй байна. Тиймээс л багшлах үүргээ мөнгө олох эрх болгоод ядарч зүдэрсэн олон хүмүүсээр тоглож суудаг нь тун тоогүй. Тамгатай аль нэгэн этгээд тэнгэрийн жолоог барьж онгодын хөтөч хийн бөө болчихдогоос гадна бөө болохгүйгээр тэнгэрийн зал барих, залаа хийсгэх, жүй барих гээд олон өвөрмөц үүрэгтэй төрсөн байдгийг нь мэддэггүй. Дээр нь тухайн уг удмын онгодтой холбож чадахгүй тэнэмэл сүнстэй холбох ч юм уу, эсвэл уул усны эзэн савдаг, лустай холбоод хаячих тохиолдол бас гардаг байна. Түүгээр ч барахгүй тухайн удмын хараалаар ирсэн хий юмстай холбож орхиод баллаж орхисон мангарууд ч бас гарсан байна. Тэгэхээр хүмүүс минь ээ зарим шуналтнуудын “-уг удмаа залгаж ав” гэж хэлэх тоолонгоор дагаж хуйлраад байвал та бүхэн маань өөрсдөө л хохирч үлдэнэ шүү гэдгийг анхааруулж байна. Олон ухаалаг чадвартай хүмүүс байдаг, тэдэнд хандаад асуугаад үз, тэгээд хамгийн түрүүний алхам чинь юу вэ гэвэл бөөгийн толь хийлгэн зүүж тэнгэрийн зал бариад үз. Тэгээд өөрийн угийн, удмын онгодууддаа тайх тахилга хийж, бөөгийн онгодын буултаар тэдэнтэйгээ уулзаж ярилцаад үз гэмээр байдаг. Бариач удамтай бол удмын тахилгаар залаа хийсгэн гарын ид авч болдог, уран дархан угтай бол угийнхаа тахилгаар жүй барьж сэтгэлгээний өндөр ур чадварыг авч болно гэдэг.

“Долоо хэмжээд нэг л удаа огтол” гэсэн сайхан монгол ухаанаа байнга санаж явцгааяа.

Аль нэгэн овогт байгаа бөөгийн гол гавьяа зүтгэл нь юу байдаг вэ гэвэл тухайн овогтоо шинээр төрсөн хүүхдийг хүй цөглөхөөс нь өмнө үзэж өөрийн уг удмынхаа дотроос хэн гэгч нь хэзээ үеэс ирж төрөв өө гэдгийг нягтлан тогтоож, дараагаар нь хүүхдийн урд төрөлийн холбоотой ёр байвал түүнийг нь гаргаж хонины шагайтын шөлөөр угааж арилгаж байдагт л байдаг юм байна. Хүүхдийн ирээдүйн амьдралын замыг нь жинхэнэ зүглэх зөв гольдролд нь чиглүүлэхээр тодорхойлно. Энэ чинь л бидний өвөг дээдсийн минь л өндөр дээд гүн ухаан юм байжээ. Дараа нь тэр хүүхдүүд хэн нэгэн айхтар шидтэнлүү гүйж очоод би хэн юм бэ чи хэн юм бэ гээд л тэнэмэл сүнснүүд шиг сандран гайхаж харайлдахгүй амьдардаг юм гэнэ.


 青春就应该这样绽放  游戏测试:三国时期谁是你最好的兄弟!!  你不得不信的星座秘密

Viewing all articles
Browse latest Browse all 10

Latest Images

Trending Articles





Latest Images